Хариуцлага


Манай компаний цахим хуудсанд зочилж буй эрхэм танд талархаснаа илэрхийлж, энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол улс хурдацтай хөгжлийн эхэн үед ирээд буй энэ цаг мөчид манай компани нь уул уурхай, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн, бүтээмжийг дээшлүүлэх, зардлыг оновчтой түвшинд хүргэж, урт хугацаанд зардлыг бууруулах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн ажиллаж байна.

Майнс Ап ХХК нь анх байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагааа амжилттай явуулж, уул уурхайн томоохон төслүүдэд хамтран ажилласаар өдгөө 5 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгахын тулд худалдан авалтын дараах үйлчилгээнд анхаарлаа хандуулж, засвар үйлчилгээнийхээ багийг нэмэгдүүлсээр байна. Мөн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг чанартай, найдвартай, богино хугацаанд нийлүүлэхийг зорин ажилдаг.

Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажилладаг бүх харилцагч байгууллагууд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч түншүүддээ ажил, бүтээлийн өндөр амжилтыг хүсч, хувиасаа болон компанийхаа нийт хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.