ЭДИЙН ЗАСАГ “НОГООН” ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАХ УУ?


Хэдхэн хоногийн өмнө New York сэтгүүл даяарчлалын дулаарал дэлхийд “эргэлтгүй их үр дагавартай”, ”Таны бодсоноос хамаагүй илүүтэйгээр муу болно” гэсэн муу үгээр эхлүүлсэн байна.

Америкийн сэтгүүлийн дүгнэлтээр Нью-Йорк хотод агаарын халалт нь өнөөгийн Бахрейныхаас хамаагүй дээгүүр болох гэнэ. Их ганд хөдөө аж ахуйн районууд нэрвэгдэж, Сибирийн мөнхийн цэвдэг хайлснаар тахал зэргийн аймшгийн өвчнүүд дэгдэхбөгөөд дэлхийн эдийн засаг перманентын гэх тасралтгүй үргэлжилсэн хямралд нэрвэгдэх ажээ.

Ийм сүйрлийн дүгнэлттэй даяарчлалын эрчим хүчин харьцангуй хурдтайгаар сэргээгдэх эрчим хүчинд шилжинэ гэсэн тайвшрал байж болох уу? Асуултын хариулт нь сөрөг байх нь лавтай. Өөрийн өртөг нь хямдарч байгаа ч нар, салхины станцууд нь одоо дэлхийн эрчим хүчний дөнгөж5%-ийг эзэлж байна. Усан цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний том хувийг эзлэх болсон авч түүний өөрийн өртөг нэмэгдэж, хөрөнгө оруулалт нь буурч байна.

Эрчим хүчний эрэлтийг арай өөрөөр хараад түүнд орон сууцны болон тээвэр, үйлдвэрийн хангамжийг оруулахад сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 1,6%-иас хэтрэхгүй. Ийм байдлаар бол ашигтмалтмалын түлшийг ойрын ирээдүйд эрчим хүчний бүтцээс хасах аргагүй.

Эрчим хүчний ямар ч шилжилтийг тухайлбал чулуун нүүрснээс нүүрс ус төрөгчийн төрөлд ХХ зуунд шилжихэд хэдэн арван жилийг зарцуулсан байдаг. Өөрчлөлтийн хурд нь хөрөнгө оруулалт хийгдсэн газрыг харуулдаг. Тэр нь л “ногоонтнуудад” таалагдаж байгаа бололтой.

Сүүлийн арваад жилийн дотор нарны эрчим хүчний (PV) хувь ба салхины эрчим хүч нэмэгдлээ. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт бага зэрэг буусан ч онцын нөлөө гарсангүй. Олон улсын эрчим хүчний агентлаг долдугаар сарын 11-нд зарлахдаа 2016 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрс устөрөгчийн түлшний үйлдвэрлэх цахилгааны хэмжээтэй тэнцсэн гэлээ.

Зарим орнуудад энэ хоёр технологи эхний ээлжинд нарлаг бүсэд нарны вольтын зай нь нүүрс, хийнээс хямд болсон байгаа. Дани, Шотландад тэд ердийн зүйл болсон байна. Тэдгээр орнууд эрчим хүчээ салхины хүчээр үйлдвэрлэх болжээ гэж Британийн The Economist сэтгүүл бичжээ.