Эмэгтэй жолооч нарын тухай сонирхолтой фактууд

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж эмэгтэй жолооч нарын тухай сонирхолтой факт хүргэж байна.

Ѳнѳѳ үед эмэгтэй жолооч нарыг муу жолооч, замын түгжрэл үүсгэдэг, машины түхай мэдлэггүй, машинаа зогсоолд ч тавьж чаддаггүй гэсэн хошигносон болон шүүмжилсэн яриа их байдаг билээ.

Гэвч яг бодит амьдрал дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү аюулгүй, дүрмийн дагуу замын хөлөлгөөнд оролцдог байна.

Факт 1

Эмэгтэйчүүд жолооны курсын хичээлд илүү дуртай байдаг

Жолоо барьж сурах үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн суралцах арга маш ѳѳр байдаг байна. Эрчүүд гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдөөрөө жолоо барихыг заалгахыг илүүд үзэн жолооны курсын хичээлийг түүнчлэн их ойшоож авч үздэггүй бол эмэгтэйчүүд жолооны курст мэргэжлийн багшаар заалгахыг илүүд үздэг байна. 

Факт 2

Эмэгтэйчүүд илүү аюулгүй жолоочид юм. Тэд эрчүүдээс цөөн осол аваар гаргадаг !

Хэрэв та зорьсон газартаа аюулгүй очихыг хүсч байвал эмэгтэй хүний машинд суух нь хамгийн аюулгүй байх болно гэж сонсож байсан уу? Эрчүүдийн гаргасан ослын 80% нь маш хүнд гэмтэл гаргасан юм уу амь насанд аюултай осол гаргасан байдаг бол эмэгтэйчүүд харьцангуй хѳнгѳн осол гаргадаг байна.

Факт 3

Эмэгтэй жолооч нар бүгд машины тухай ямар ч мэдлэггүй байдаг гэж бодож байвал та эндүүрч байна.

Одоо ихэнх хатагтай нар машиныхаа дугуйг солих чадвартай, тосыг солих зэрэг мэдлэгтэй, өөрсдөө хйиж чаддаг болсон байна. Мөн өөрийн грашдаа эрчүүдээс илүү их багаж тоног төхөөрөмжтэй байдаг эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам их болж байна. 

Факт 4

Замын хөдөлгөөний зөрчил нь эрэгтэйчүүдээс бага байдаг.

Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү аюулгүй, хууль сахиулдаг жолооч гэдгийг нотлох олон тооны баримт байдаг. Эрчүүд зам дээр илүү ноцтой осол аваар үүсгэдэг төдийгүй замын хөдөлгөөний зөрчлийн талаар илүү их торгууль авдаг. 

Эрчүүд хурд хэтрүүлэх болон аюулгүй байдал хангаагүй, болгоомжгүй явснаасаа болж торгууль их авдаг бол эмэгтэйчүүд зогсоолд авто машинаа буруу байрлуулснаас л болж торгууль их авдаг байна. 

Факт 5

Эмэгтэй жолооч нар урд талын машины ард наалдаж явдаггүй

Урд талын машиндаа наалдаж явах зѳв хэрэг үү? Ямар жолооч нар зайгаа барихгүй урд талын машиныхаа бѳгсийг үнсэх шахуу явдаг вэ гэвэл энэ бол эрчүүд. Эрчүүд энэ тѳдийгүй олон дүрэм журам дээр асуудал гаргадаг ба тэдгээрээс дурьдвал гэрлэн дохио алгасах, эрсдэлтэй эгнээгээ огцом солих, гар утсаа оролдох зэрэг олон бүдүүлэг алдаануудыг гаргадаг байна.  

Факт 6

Согтуугаар эрчүүдээс бага жолооны ард суудаг. 

Эрэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эмэгтэйчүүдийг бодвол 3 дахин ѳндѳр байдаг байна.

Факт 7

Мэргэжлийн мото спортод ч амжилт гаргаж чадна

Эмэгтэйчүүд мото спортод мэргэжлийн ур чадвараа дэлхийн түвшинд харуулж байна. Эрчүүдтэй энэ тэнцүү өрсөлдөхөөс гадна мөн заримдаа тэднийг ялж байна.  

1970-аад онд Лелла Ломбарди Формула 1-т эрэгтэйчүүдыг давамгайлж 17 гараанд оролцож байлаа. Саяхан Сузи Вулф энэ спортын хамгийн шилдэг туршилтын нисгэгчидийн нэгээр тодорсон байна. 

Харин Даниика Патрик бол бүх цаг үеийн хамгийн амжилттай эмэгтэй жолооч нарын нэг юм. NASCAR уралдаанд IndyCar цувралд түрүүлж байсан байна. Инди500-ийн ​​хамгийн өндөр гүйцэтгэлийг хйиж байжээ.  

        

Факт 8

Аюулгүй жолооч нар

Эрчүүд өөрсдийгөө эмэгтэйчүүдээс илүү сайн жолооч гэж боддог байх. Гэхдээ энэ нь таны ямар нөхцлийг хамгийн сайн гэж дүгнэж байгаагаас хамаарна. Хэрэв өндөр хурдтай явахыг эсвэл түрэмгий жолоодох, их зөрчил гаргах тал дээр бол эрчүүд энэ тал дээр яллаа. Хэрэв аюулгүй жолоо барих, замын хөдөлгөөнд зөрчил багатай оролцохболон авто даатгалынхаа төлбөрийг бага төлөх дээр бол эмэгтэйчүүд маргаангүй ялалт байгуулж байна. Эмэгтэй жолооч нар урагшаа !